Ажлын байрны сул орон тооны талаарх мэдээлэл
Нэг: Ховд аймаг дахь “Хөгжил” политехник коллеж дараах ажлын байруудад сонгон шалгаруулалт зарлаж байна
Үүнд:
- Нярав – 1 /үндсэн/
- Хүний нөөцийн ажилтан – 1 /түр/
- Архивч- 1 /түр/
- ХАБЭА-н ажилтан- 1 /түр/
Хоёр: Сонгон шалгаруулалтад орох иргэн нь дараах албан тушаал (ажлын байр)-ын шаардлагыг хангасан байна.
- Тухайн чиглэлээр их, дээд сургууль төгссөн бакалавр болон түүнээс дээш боловсролтой
- Багаар болон бие даан ажиллах чадвартай
- Бичиг баримт боловсруулах, төлөвлөх, илтгэх, тайлагнах чадвартай
- Хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны өндөр соёлтой байх
Гурав: Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх
- Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлнэ. Үүнд:
- 1) Ажилд орохыг хүссэн хувийн өргөдөл;
2) Төрийн албан хаагчийн анкет
3) Боловсролын болон Мэргэжлийн зэргийн диплом, үнэмлэхийн хуулбар
4) 4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг. /1 ш нь анкет дээр наасан байх/
- Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн хичээлийн шинэ байрны 203 тоот Бичиг хэргийн ажилтанд 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цагхүртэл хүлээн авч бүртгэнэ.
- Сонгон шалгаруулалтын эхний шат Албан тушаалын шаардлагад нийцсэн анкетын түвшинд явагдах бөгөөд утсаар холбогдоогүй тохиолдолд эхний шатад тэнцээгүй болохыг мэдэгдье.
Холбоо барих хаяг, утас:
ХОВД АЙМАГ ДАХЬ ХӨГЖИЛ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ
ХҮНИЙ НӨӨЦ
УТАС: 99438660
