Ховд аймаг дахь Хөгжил политехник коллеж
Хөгжил политехник коллеж нь анх 1944 онд Мал эмнэлгийн 2 жилийн сургууль нэртэйгээр байгуулагдсан. Монгол улсын Засгийн Газрын 2010 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоор Ховд аймаг дахь Хөгжил Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн төв, Хөдөө аж ахуйн Их Сургуулийн харъяа Ховд аймаг дахь Алтайн бүсийн салбар сургуулийг нэгтгэснээр Ховд аймаг дахь Хөгжил политехник коллеж болон өргөжсөн.
Ховд аймаг дахь Хөгжил политехник коллеж нь нийт 129 багш, ажиллагсад, 1200 гаруй суралцагчтайгаарХөдөө аж ахуй, Барилга, уул уурхай, Үйлдвэр, үйлчилгээ гэсэн 3 үндсэн чиглэлийн 33 хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
