АЖЛЫН БАЙРНЫ МЭДЭЭЛЭЛ

Ажлын байрны сул орон тооны талаарх мэдээлэл

            Нэг: Ховд аймаг дахь “Хөгжил” политехник коллеж дараах ажлын байруудад сонгон шалгаруулалт зарлаж байна

Үүнд:

  1. Нярав – 1 /үндсэн/
  2. Хүний нөөцийн ажилтан – 1 /түр/
  3. Архивч- 1 /түр/
  4. ХАБЭА-н ажилтан- 1 /түр/

            Хоёр: Сонгон шалгаруулалтад орох иргэн нь  дараах албан тушаал (ажлын байр)-ын шаардлагыг хангасан байна.

  1. Тухайн чиглэлээр их, дээд сургууль төгссөн бакалавр болон түүнээс дээш боловсролтой
  2. Багаар болон бие даан ажиллах чадвартай
  3. Бичиг баримт боловсруулах, төлөвлөх, илтгэх, тайлагнах чадвартай
  4. Хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны өндөр соёлтой байх

Гурав:  Сонгон шалгаруулалтад орох  иргэнийг бүртгэх

  • Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлнэ.      Үүнд:
  • 1)   Ажилд орохыг хүссэн хувийн өргөдөл;

2)   Төрийн албан хаагчийн анкет 

3)   Боловсролын болон Мэргэжлийн зэргийн диплом, үнэмлэхийн хуулбар

4)   4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг. /1 ш нь анкет дээр наасан байх/

  • Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн хичээлийн шинэ байрны 203 тоот Бичиг хэргийн ажилтанд 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цагхүртэл хүлээн авч бүртгэнэ.
  • Сонгон шалгаруулалтын эхний шат Албан тушаалын шаардлагад нийцсэн анкетын түвшинд явагдах бөгөөд утсаар холбогдоогүй тохиолдолд эхний шатад тэнцээгүй болохыг мэдэгдье.

Холбоо барих хаяг, утас:

ХОВД АЙМАГ ДАХЬ ХӨГЖИЛ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ

ХҮНИЙ НӨӨЦ

УТАС: 99438660