Ховд аймаг дахь олон улсад магадлан итгэмжлэгдсэн Хөгжил политехник коллежийн дэргэдэх 9 мэргэжлийн салбар зөвлөлийн 90 гаруй гишүүд, мэргэжлийн багш нар хуралдлаа. Тус хурлаар сургалтын хөтөлбөр сайжруулалт хийж, дадлагын үр өгөөжийн талаар ярилцаж цаашид хамтран ажиллах төлөвлөгөө гарган зөвлөмж боловсруулсан байна.






