ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Монголын мянга мянган багш, сурган хүмүүжүүлэгчид, оюутан залуучууд, түншлэгчид, иргэд та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгаж, цахим хуудсаараа мэндчилж байгаадаа баяртай байна.

Ховд аймаг дахь Хөгжил политехник коллеж нь суралцагчдыг барилга, уул уурхай, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр мэргэжил эзэмшүүлэн, тэднийг эрүүл чийрэг бие бялдартай, харилцааны соёлтой, идэвх санаачлагатай бүтээлч, зөв хүмүүжилтэй баялаг бүтээгч иргэн болгон төлөвшүүлж, мэргэжлийн боловсрол олгохын зэрэгцээ, ажлын талбарт түншлэгч байгууллагад дадлагажуулж, төгсөгчдийг бүлэг болгон төсөл хөтөлбөрт хамруулж, сургуулийн дэргэдэх Бизнес инкубатор төвд бойжуулан, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлж байна.
Бидний дундаас төрөн гарч сургууль, аймаг орон нутгийнхаа нэрийг улс, дэлхийд цуурайтуулж ур чадвар, авьяас билгээрээ гайхагдсан алдартануудын маань амжилтын түүчээг үргэлжлүүлэх суралцагчиддаа шаргуу хөдөлмөрлөн суралцаж, улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.
Бидэнтэй хамтран ажилладаг ОУБ, орон нутгийн түншлэгч байгууллага, иргэд та бүхэндээ баярлаж талархаж байгаагаа сургуулийнхаа хамт олныхоо өмнөөс илэрхийлэн, ажил үйлс амьдралд тань эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсч, юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

Та бүхнийг хүндэтгэсэн:
ХӨГЖИЛ ПОЛИТЕХНИК
КОЛЛЕЖИЙН ЗАХИРАЛ
Д.БАЯРМАА (PH.D)